НЭГ. НИЙТЛЭЛ ЖУРАМ
"One-link" нь мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүд дээр суурилан Монголын Контент хөгжүүлэгчдийн зах зээлийн хөгжлийг хурдасгах, Хэрэглэгчдийн сошиал хэрэглээнд эрс шинэчлэл хийх зорилго бүхий цахим платформ юм. Платформоороо дамжуулан Контент хөгжүүлэгчид, Инфлюнсер, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгчдийг холбож өгөх, хэлцлийг хурдан, хялбар, найдвартай гүйцэтгэхэд туслах, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд ээлтэй байдлаар олгоход дэмжлэг үзүүлэхийг зорин ажиллаж байна.
- Тус журмаар "One-Link"-д "ХЭРЭГЛЭГЧ"-ээр бүртгүүлэх, хэрэглэгчийн зөвшөөрлөөр хувийн болоод байгууллагын мэдээллийг цуглуулах, тус платформыг ашиглахад хэрэглэгчийн баримтлах журам, төлбөр тооцооны шилжүүлэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
- Хэрэглэгч нь "One-Link"-д хандаж, бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцөлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- "One-Link" нь Харилцагч, хэрэглэгч хоорондын гэрээний үндсэн нөхцөлийг тодорхойлоход хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд Харилцагч, хэрэглэгчид гэрээ байгуулахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг чанд баримтална. Харилцагч, хэрэглэгчид хууль, тогтоомж зөрчсөнөөс үүсэн гарах хариуцлага, үр дагаврыг "One-Link" хүлээхгүй.
- Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог харгалзуулсан утгаар ойлгоно. Үүнд:
"Харилцагч" гэж "One-Link"-д бүртгэлтэй, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдрал байршуулсан хувь хүн, албан байгууллагыг;
"Хэрэглэгч" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийх, мэдээлэл авах зорилгоор платформыг ашиглаж буй хувь хүмүүс, албан байгууллагыг;
"One-Link" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан, хялбар, төлбөрийн олон боломжит хувилбараар худалдан авах боломжийг олгодог цахим орон зайг;
"Бүтээгдэхүүн, үйлчилгээ" гэж борлуулах зорилгоор "One-Link"-д байршуулсан эвент, хямдрал, бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргийг;
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ
- "One-Link"-ийн хэрэглэгчийн бүртгэл (Аккаунт) хэсэгт та өөрийн утасны дугаар, и-мэйл хаяг дээр суурилж бүртгэл хийлгэнэ.
- Хэрэглэгч нь бүртгэлээ баталгаажуулахаас өмнө үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн чагтлах хэсгийг дарж идэвхжүүлснээр тус үйлчилгээний нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- Худалдан авалт хийсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эвент, арга хэмжээ, хямдралын эрх заагдсан хугацаанд зохион байгуулахыг Харилцагч талаас шаардах эрхтэй.
- Хэрэглэгч өөрийн аккаунтын нууц кодыг чанд нууцална. Өөрийн хувийн буюу дансны мэдээллээ холбосон тохиолдолд бусдад өөрийн аккаунтаар нэвтрэх боломж олгохгүй байж хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
- Хэрэглэгч нь иргэний эрх зүйн хэлцлийг бие даан хийх бүрэн чадамжтай 18 насанд хүрсэн байхыг шаардана. Хэрэглэгчийн насны үнэн зөв эсэхэд "One-Link" бүрэн хяналт тавих боломжгүй тул хэрэглэгч нь хувийн мэдээллийг буруу, худал мэдүүлснээс үүдэх хариуцлагыг өөрөө хариуцна.
- Харилцагч, хэрэглэгч хоорондын аливаа маргааныг "One-Link" хариуцан шийдвэрлэхгүй.
- Хэрэглэгч нь цахим платформыг ашиглах явцад оруулж буй хувийн болоод, компанийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахыг "One-Link"-д зөвшөөрсөн болно.
- Хэрэглэгчийг таньж мэдэх, баталгаажуулах зорилгоор "One-Link"-ийн хүсэлтээр и-мэйл хаяг, гар утасны дугаар, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагаас Хэрэглэгчийн мэдээллийг авч, баталгаажуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.
- Хуульд заасан үндэслэлээр эрх бүхий байгууллагаас хэрэглэгчийн хувийн мэдээллийг шаардсан тохиолдолд "One-Link" мэдээлэх үүрэгтэй бөгөөд Хэрэглэгч нь дээрх мэдээллийг дамжуулахыг зөвшөөрсөн болно.
ГУРАВ. ХАРИЛЦАГЧ ТАЛЫН ЭРХ ҮҮРЭГ
- Харилцагч нь санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хууль ёсны байх болон үйлчилгээнд багтсан бүрдэл хэсгүүд, үйлчилгээний үнэн зөв, бодит байдал, агуулгыг бүрэн хариуцна.
- Худалдан борлуулсны дараа тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний тайлбар, мэдээллийг хэрэглэгчид ашиггүй, анхны нөхцөлийг дордуулсан байдлаар өөрчлөхгүй байх үүрэгтэй;
- Харилцагч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтсон хугацаандаа зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ, арга хэмжээний хөтөлбөр, цагийн хуваарь, байршил зэрэгт өөрчлөлт орсон тохиолдолд бусад оролцогч талуудад даруй мэдэгдэж платформд мэдэгдэл оруулах үүрэгтэй.
- Хуурамч, буруу, үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс зөрүүтэй, хэрэглэгчийг төөрөлдүүлэх мэдээлэл оруулахгүй байх, хууран мэхлэлт, гүтгэлэг, доромжлох агуулгатай мэдээлэл оруулахгүй байх үүрэгтэй;
- Дэд бүтцэд үндэслэлгүй буюу их хэмжээний ачаалал өгөх зэрэг платформын үйл ажиллагааг доголдуулах хэмжээний мэдээлэл оруулахгүй байх;
- Бусдын оюуны өмчид халдсан мэдээлэл оруулахгүй байх /ийнхүү оруулснаас үүдэж платформын үйлчилгээ үзүүлэгч байгууллагад учирсан аливаа хохирлыг үл маргах журмаар хариуцан барагдуулах үүрэгтэй/;
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл оруулах зааврын дагуу мэдээллийг бүрэн гүйцэд оруулах, бусдын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглаж, хуулбарлахгүй байх үүрэгтэй;
- Aрга хэмжээ, эвентийн үйлчилгээний явцад хүний эрүүл мэнд, амь насанд хор хохирол учирсан тохиолдолд холбогдох хариуцлагыг Харилцагч дангаар хариуцна.
ДӨРӨВ. ''ONE-LINK" ПЛАТФОРМЫН ЭРХ ҮҮРЭГ
- "One-Link" платформ нь Контент хөгжүүлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгчдийг холбож өгөх, хэлцлийг хурдан, хялбар, найдвартай гүйцэтгэхэд туслах, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд ээлтэй байдлаар олгоход дэмжлэг үзүүлэх үүрэгтэй;
- "One-Link" платформын тогтвортой ажиллагаа, систем, серверийн хялбар, найдвартай байдлыг хариуцан ажиллах үүрэгтэй. / Банкны үйл ажиллагааны доголдлоос үүдэн гарсан аливаа асуудлыг хариуцахгүй болно /
- Харилцагчийн хариуцлагагүй үйл ажиллагаа, зөрүүтэй мэдээлэл, хууль бус ажиллагааны өмнө аливаа хариуцлага хүлээхгүй. Хэрэв та платформыг зүй бусаар ашиглаж байна гэж үзэх тохиолдолд бид өөрсдийн үзэмжээр харилцагчийн аккаунт (ууд)-ыг хязгаарлах, түдгэлзүүлэх, цуцлах, нэвтрэх эрхийг хойшлуулж, хасах эрхтэй. Мөн тусгай статусыг устгах, жагсаалтыг хасах, харуулахгүй байх эсвэл зэрэглэлийг бууруулах, хасах, манай үйлчилгээг ашиглахаас урьдчилан сэргийлэх техникийн эсвэл хууль эрх зүйн арга хэмжээ авах эрхтэй.
- Дээрх үйлдлийг хийхдээ хэрэглэгчийн гомдол, худалдан авагчдын үнэлгээ, мэдэгдэл, мөн холбогдох байгууллагын шаардлага, шалгалтын мэдээлэл дээр үндэслэн хийж гүйцэтгэх бөгөөд тухайн мэдэгдэл, шаардлагын үнэн, бодит байдалд хариуцлага хүлээхгүй мэдэгдэл, үнэлгээ гаргасан хэрэглэгч хариуцлага хүлээх болно.
ТАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ, МЭДЭГДЭЛ
- "One-Link"-д бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл бодит байдлаас зөрсөн, чанар, үйлчилгээний доголдолтой, заагдсан хугацаанд үйлчилгээгээ авч чадаагүй тохиолдолд үнэлгээ, мэдээлэл өгөх эрх Хэрэглэгчид олгогдоно.
- Худалдан авагчийн үнэлгээ, мэдээлэл нь үнэн бодит байдалд нийцсэн эсэхэд тухайн Хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээх бөгөөд бусдыг гүтгэсэн, буруу ташаа мэдээлсэний улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна.
- Хэрэглэгч нь бусдын нэр, хувийн мэдээллийг ашиглан бүртгэл үүсгэж, "One-Link"-ийн үйлчилгээг хэрэглэхийг хатуу хориглоно. Бусад хүний хувийн мэдээллийг ашиглаж бүртгэл үүсгэснийг илрүүлсэн тохиолдолд "One-Link"-с хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хязгаарлаж, бүртгэлийг устгана.
ЗУРГАА. ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
- One-Link онлайн платформын одоогийн хувилбар (1.0) нь хэрэглэгч худалдан авалт хийсэн тохиолдолд цуцлах функцийн тохиргоо хийгдээгүй байгаа тул хэрэглэгч та сонголтоо зөв хийнэ үү. / Хэрэв та худалдан авалт хийсэн боловч тухайн бүтээгдэхүүн устсан, тасалбарын QR код уншигдахгүй байх, хүчингүй байх гэх мэт худалдан авалттай холбоотой асуудал гарсан тохиолдолд 8621-9001 дугаар болон Onelink.shagai@gmail.com и-мэйлээр холбогдоно уу.
ДОЛОО. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ
- Цахим барааны тэмдгүүд нь "One-Link"-ийн өмч бөгөөд "One-Link"-ын лого, нэр, бүтэц, загвар, дизайн, шийдэл, видео, зураг контентыг хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
- Оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
- Харилцагч талаас платформд байршуулсан контент, зураг, видео зэрэг нь зохиогчийн эрхийн асуудалгүй байх үүрэгтэй. Платформд зохиогчийн эрхгүй контент байршуулснаас үүдэн гарах аливаа асуудлыг "One-Link" хариуцахгүй болно.
НАЙМ. БУСАД
- "One-Link" нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр One-Link платформ дээр нээлттэй нийтлэнэ. Хэрэглэгч нь тухай бүр танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй.
- Хэрэглэгч платформын үйлчилгээний нөхцөл, түүний өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг "One-Link" хариуцахгүй. Хэрэглэгчид "One-Link"-ийн ажлын цагаар Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асууж, тодруулах зүйлсээ асуухад нээлттэй байх болно.