НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

“One-Link” (“Мэдээлэл хариуцагч”) нь One-Link үйлчилгээний нэгдсэн платформ (цаашид “One-Link” гэх)-р дамжуулан Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийг Харилцагч (Тус платформд бүтээгдэхүүн, үйлчилгээ байршуулж буй хувь хүн, албан байгууллага)-тай үр ашигтайгаар холбож өгөх зорилготой. Тус үйл ажиллагааны хүрээнд хувь хүний болоод байгууллагын мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад энэхүү нууцлалын бодлогын зорилго оршино.

Хэрэглэгч, харилцагчид “One-Link”-д бүртгэл үүсгэхийн өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

Хэрэглэгч, харилцагч нь “Нууцлалын бодлого”-д заасан нөхцлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг дарж, идэвхжүүлснээр “One-Link”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

Хэрэв Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд “Татгалзаж байна” гэсэн товчийг идэвхжүүлж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглуулахаас татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй тул “One-Link” платформын Вебсайт-ыг зориулалтаар нь бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.


I. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО

  1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, дамжуулж ашиглана.
  2. “One-Link”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хэрэглэхэд хялбар, шинэлэг шийдэл бүхий цахим орон зайг бий болгох, боловсронгуй болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч нь энд зааснаас өөр зорилгоор хувийн мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
  3. Хэрэглэгч нь “One-Link”-д үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй, мэдээллийг дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэж “One-Link”-ийн үйлчилгээг авах боломжгүй болох, үүнээс үүдэж Мэдээлэл хариуцагч болон бусад Хэрэглэгчид учирсан хохирлыг бие даан өөрөө бүрэн хариуцна.
  4. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
  5. Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    1. “Харилцагч” гэж “One-Link”-д бүртгэлтэй, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хямдрал, тасалбар байршуулсан хувь хүн, албан байгууллагыг;
    2. “Хэрэглэгч” гэж бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийх, мэдээлэл авах зорилгоор платформыг ашиглаж буй хувь хүмүүс, албан байгууллагыг;
    3. “One-Link”гэж бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан, хялбар, төлбөрийн олон боломжит хувилбараар худалдан авах боломжийг олгодог цахим орон зайг;
    4. “Бүтээгдэхүүн, үйлчилгээ” гэж борлуулах зорилгоор “One-Link”-д байршуулсан эвент, хямдрал, купон, тасалбар, нэвтрэх эрх зэргийг;


II. МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧИЙН ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ

  1. Мэдээлэл хариуцагч нь “One-Link” платформ байна.
  2. Хэрэглэгч, Харилцагч нь энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар Onelink.shagai@gmail.com хаягаар холбогдоно.


III. ЦУГЛУУЛЖ, БОЛОВСРУУЛЖ, АШИГЛАХ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ

  1. Мэдээлэл хариуцагч нь “One-Link”-ийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгч, харилцагчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
    1. Хэрэглэгч “One-Link”-д бүртгүүлэх үед утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг “One-Link”-д шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.
    2. “One-Link” платформ-д өөрийн хуудсыг нээхэд ашиглагдаж буй компанийн болоод хувийн мэдээллүүд (Үүнд: компанийн нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл, бусад цахим хаяг, байршил, регистрийн дугаар, Qpay эрх нээхэд шаардагдах бусад мэдээллүүд багтана);
    3. Хэрэглэгчийн хадгалсан болон захиалгын түүхийн мэдээллүүд;
    4. “One-Link”-д байршуулсан мэдээлэл, контентыг бусдад хуваалцсан, түгээсэн мэдээллүүд;
  2. Мэдээлэл хариуцагч нь “One-Link”-ийн програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг автоматаар цуглуулна. Үүнд:
    1. IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “One-Link”-ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
    2. Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;


IV. МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ НӨХЦӨЛ, ХУГАЦАА

  1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй болно. Үүнд:
    1. Харилцагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож буй тохиолдолд бүтээгдэхүүний талаарх мэдээллийг нийтэд хүргэх зорилгоор;
    2. Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх, захиалгатай холбоотой холбоотой тодруулах зүйлс гарсан тохиолдолд;
    3. Таны гар утасны дугаараар холбогдох, эсхүл цахим шууданд мэдээлэл, мэдэгдэл илгээх тохиолдолд;
    4. Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягийг хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;
    5. Танилт, баталгаажуулалт хийх шаардлагатай үед;
    6. Хэрэглэгч, Харилцагчаас ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
    7. “One-Link”-ийн ашиг тусын тулд хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх;
    8. Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх;
    9. Техникийн засвар хийх;
    10. “One-Link”-ийн судалгаа ба хяналтад зориулж;
    11. Шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
    12. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийг“One-Link”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
    13. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд “One-Link”-ийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.
  2. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгч, Харилцагчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч, Харилцагч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
  3. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудас, Харилцагчийн хуудас, One-Link хэтэвчинд үүссэн аливаа хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
  4. Бид үйлчилгээгээ сайжруулах зорилгоор “One-Link”-ийн лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.
  5. Мэдээлэл харилцагч нь бусад байгууллага, хувь хүний шаардлагаар Хэрэглэгч, Харилцагчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.


V. МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ ЖУРАМ

  1. Мэдээлэл хариуцагч нь Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
  2. Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.


VI. ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧИЙН ХУВИЙН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

  1. Хэрэглэгч, Харилцагч нь “One-Link” дах өөрийн хувийн мэдээлэл, компанийн мэдээллийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
  2. Хэрэглэгч, Харилцагч нь хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Onelink.shagai@gmail.com хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
  3. Хэрэглэгч, Харилцагч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн “One-Link”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
  4. Хэрэглэгч, Харилцагчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 3-5 хоногийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэх болно.
  5. Хэрэглэгч, Харилцагчийн хаягийг хаасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг “One-Link”-д дүрслэхгүй. “One-Link”-д хувийн мэдээллийг энэхүү бодлогод заасан хугацаагаар хадгална.
  6. Хэрэглэгч, Харилцагчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
  7. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.


VII. НУУЦЛАЛЫН БОДЛОГЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

  1. “One-Link” нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тухай бүрд “One-Link”-д нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч, Харилцагч нь уншиж танилцах үүрэг хүлээнэ.
  2. Нууцлалын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд тухайн өөрчлөлтийг Хэрэглэгч, Харилцагчдад мэдэгдсэн цагаас эхлэн “One-Link” платформд хэрэгжиж эхлэнэ.

Privacy Policy

This Privacy Policy is based on the Law on Protection of Personal Information of Mongolia and governs the collection, processing, use, and protection of users’ personal data.

“One-Link” (hereinafter referred to as the “Data Controller”) operates a unified service platform (hereinafter “One-Link”) aimed at effectively connecting users (“You” or the “User”) with clients (individuals or organizations offering products and services on the platform). The purpose of this policy is to ensure the protection of personal and organizational data and to maintain data security.

Before registering on “One-Link”, users and clients are required to fully read and understand this Privacy Policy.

By checking the consent box and using the “One-Link” platform, the User or Client is considered to have granted electronic consent for the collection, processing, and use of their personal data as described in this policy.

If you do not agree with the terms of this Privacy Policy, you may opt out by clicking the “Decline” button. In such cases, the Data Controller will not collect, process, or use your data, but please note that you may not be able to use the full functionality of the One-Link website.


I. PURPOSE AND LEGAL BASIS FOR COLLECTING, PROCESSING, AND USING PERSONAL DATA

  1. The Data Controller collects, processes, and uses personal data based on the User’s electronic consent.
  2. Personal data is used to ensure the stable and reliable operation of the One-Link platform, to improve its systems, and to create a user-friendly, innovative, and accessible digital environment tailored to User needs.
  3. The Data Controller will not use or transmit personal data for any purpose other than those specified here.
  4. Users are responsible for providing accurate and complete information. One-Link is not responsible for service issues caused by inaccurate or incomplete data, and the user will bear all resulting liabilities.
  5. The Data Controller is committed to maintaining the integrity and security of personal data and preventing unauthorized access or disclosure.

Terminology: \

  1. Client: A registered individual or organization listing products, services, discounts, or tickets on One-Link.
  2. User: An individual or organization using the platform to purchase products/services or access information.
  3. One-Link: The digital platform enabling fast and flexible purchasing of products and services.
  4. Products and Services: Events, discounts, coupons, tickets, or access rights listed for sale on One-Link.


II. CONTACT INFORMATION

  1. The Data Controller is One-Link.
  2. For any issues related to this Privacy Policy, please contact us at: onelink.shagai@gmail.com


III. TYPES OF DATA COLLECTED AND PROCESSED

  1. To ensure smooth operation and full functionality, One-Link collects the following data:
    1. When registering: phone number, email address, and password (stored encrypted and inaccessible to others).
    2. Page creation info: company name, phone, email, location, registration number, and data required for QPay setup.
    3. Saved preferences and order history.
    4. Data shared by the user through One-Link content (e.g. sharing or reposting).
  2. Automatically collected data includes:**
    1. IP address, browser type, operating system, login time, and geolocation.
    2. Data collected through cookies, such as browsing sources and usage logs.


IV. CONDITIONS AND DURATION OF DATA USAGE

  1. Data will be used in the following cases only:
    1. To publicly display client products/services to users.
    2. For order delivery and follow-up communication.
    3. To contact you by phone or email for important updates.
    4. For delivery address and identity verification.
    5. For handling complaints or feedback.
    6. To monitor, test, or improve the platform.
    7. To develop new modules and technical updates.
    8. For analytics and internal research.
    9. To send information about new products or discounts.
  2. Data will be retained from the time of user registration until account deletion. Data will be stored securely in accordance with Mongolian cybersecurity regulations.
  3. The Data Controller does not access your account or wallet. Users are responsible for safeguarding login credentials. One-Link is not liable for any loss due to unauthorized access.
  4. We may retain audio recordings of calls made to our support center for service improvement, in compliance with legal retention standards.
  5. User data will never be made public or shared for third-party commercial use.


V. DATA SHARING POLICY

  1. The Data Controller will not sell, share, or disclose your personal data to third parties for profit.
  2. Only authorized personnel may access your personal data and are strictly prohibited from sharing it with third parties or using it for personal purposes. Violators will be held legally accountable.


VI. USER RIGHTS AND DATA CONTROL

  1. Users and clients may update their personal or business information at any time.
  2. You may withdraw your electronic consent at any time by contacting: onelink.shagai@gmail.com
  3. Once consent is revoked, your account will be deactivated, and no further data will be collected or processed.
  4. Requests to revoke consent will be processed within 3–5 business days. Deactivated accounts will no longer be visible on One-Link.
  5. Upon request, we will modify or correct any stored data.
  6. In the event of a cyberattack, technical failure, or unauthorized access, the Data Controller will immediately notify you via your registered email or phone number. You are responsible for following any recommended steps outlined in the alert.


VII. CHANGES TO THE PRIVACY POLICY

  1. One-Link reserves the right to amend this Privacy Policy at any time. All changes will be published on the One-Link platform.
  2. Updated policies take effect immediately upon notice to users and clients. It is your responsibility to read and comply with updates.

Copyright © 2025. All rights reserved by Nansaltsetseg LLC.

Privacy PolicyTerms of Service